Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдөл УИХ-д шилжлээ

Монгол Улсын иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрт нэг хүн тутамд 857 мянган төгрөг олгох саналыг агуулсан нийтийн өргөдөл санаачилж, 100,094 иргэний гарын үсэг цуглуулжээ. Энэхүү өргөдлийг үндэслэн холбогдох хуулийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр ажлын хэсэг байгуулагдсан байна.
Өнөөдрийн чуулганы эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт энэхүү өргөдлийг хүлээн авч, холбогдох байнгын хороо холбогдох байнгын хороодод шилжүүлэхээр шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Тэрбээр “Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн бөгөөд өгөөжийн эзэн ч мөн адил ард түмэн байх ёстой. Гэхдээ байгалийн баялгаас иргэдэд хүртээх өгөөжийг шийдэхдээ нарийн тооцоо, судалгаанд үндэслэн хандах шаардлагатай” гэж хэлсэн юм. Ийнхүү Монгол дахь ногдол ашигийн хуваарилалтын асуудлыг хууль тогтоох түвшинд авч хэлэлцэх шатандаа орлоо.
