“Астана 2026” ДАШТ: Монголын зургаан бөх тавдугаар өдрийн барилдаанд өрсөлдөнө

2026-10-30 13:00
20261030-130037-file.jpeg
“Астана 2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын зургаан бөх тэмцээнд оролцоно. Тухайлбал, эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн хэд хэдэн жинд манай бөхчүүд өрсөлдөнө.

“Астана 2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын зургаан бөх барилдана. Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Г.Батнасан Японы Тошихиро Хасегаватай барилдана. Хасегава нь “Осло-2021” дэлхийн аваргад хүрэл медаль авч, “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлсэн бөх юм.

70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга эхний тойрогт гоц мөргөжээ.

86 кг-д Н.Батбилгүүн АНУ-ын Кайл Дэйктэй барилдах бөгөөд Кайл Дэйк нь “Токио-2020”, “Парис-2024” олимпын наадмуудын хүрэл медальт, 2018, 2019, 2021, 2022 онд дэлхийн аварга цол хүртсэн бөх юм.

125 кг-д Б.Намбардагва Беларусийн Дзианис Храмянкоутай барилдахаар болсон байна.

Эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Х.Болортуяа, эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр нар дагах барилдаанд оролцохоор тогтлоо.