Нийтийн тээврийн жолооч хүний амь насыг аварчээ

Баянгол дүүргийн замд нийтийн тээврийн жолооч Д.Эрдэнэтуяа ухаан алдсан жолоочийг олж, түргэн тусламж дуудах замаар амь насыг нь аварсан хэрэг гарчээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:81 чиглэлийн 15-067 дугаартай автобусны жолооч Д.Эрдэнэтуяа 10 дугаар сарын 29-ний орой 20:49 цагт Баянгол дүүргийн 3, 4-р хорооллын нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцож байх үеэр нэг хүний амь насыг аварчээ.
Жолооч хөдөлгөөнд яваа жижиг машины жолооч автобусыг мөргөсний дараа зогсохгүй хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байна. Харин Д.Эрдэнэтуяа автобусыг зогсоон тухайн машины хаалгыг онгойлгосонд иргэн ухаан алдсан, харвасан байдалтай байсан аж.
Д.Эрдэнэтуяа шууд тусламж үзүүлж, түргэн тусламжийн багийг дуудсан байна.
