“The HU” хамтлаг ЮНЕСКО-д “Энх тайвны төлөө” дуугаа өргөв

2026-10-28 08:00
20261028-080013-file.jpeg
"The HU" хамтлаг ЮНЕСКО-ийн төв байранд "Энх тайвны төлөө" уриан дор тоглолт хийж, үндэсний хөгжмөө олон улсад сурталчлав.

Монгол Улсын Соёлын элч, төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт “The HU” хамтлаг 2026 оны 10 дугаар сарын 26-нд Францын нийслэл Парис дахь ЮНЕСКО-ийн төв байранд “Энх тайвны төлөө дуугаа өргөе” уриан дор тоглолт зохион байгуулав.

Тус тоглолтонд “The HU” хамтлаг морин хуур, товшуур, хөөмий зэрэг Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүдийг орчин үеийн рок хөгжмөөр хослуулсан “Хүннү рок” урсгалыг дуулж, үндэсний өв соёлоо олон улсад таниулж сурталчиллаа.

ЮНЕСКО-оос 2022 онд “Энх тайвны төлөөх уран бүтээлч” цолоор шагнагдсан хамтлагийн энэ тоглолт нь хөгжмийн урлагаар дамжуулан энх тайван, эв нэгдэл болон соёлын олон талт байдлыг дэмжих нь онцлог үйл явдал болсон юм.

Сэтгэгдэл бичих