Улаанбаатар хотын музейн үзмэрийг дөрвөн өдөр үнэгүй үзүүлэхээр боллоо

2026-10-27 17:01
20261027-170117-file.jpeg
Улаанбаатар хотын музейн үзмэрийг хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулан дөрвөн өдөр олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэхээр шийдвэрлэв. 15-аас дээш хүн ирэх тохиолдолд захиалга хийх шаардлагатай.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музейн үзмэрүүдийг өчигдрөөс эхлэн дөрвөн өдөр олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

15-аас дээш тооны хүн нийслэлийн түүх, соёлтой танилцахаар ирэх тохиолдолд 11450960 дугаараар захиалга хийх шаардлагатайг музейгээс мэдээлэв.

Улаанбаатар хотын музей нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн талд байрлах 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглагдаж эхэлсэн барилгад байрладаг бөгөөд 1956 оноос музейн үйл ажиллагааг явуулж байна.

Тус музейн барилгад 1921 оны долоодугаар сард МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Цэргийн төв штаб байрлаж байсан бөгөөд 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1956 оноос хойш Улаанбаатар хотын музей үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Музей нь 70 жилийн хугацаанд 3500 гаруй үзмэр цуглуулсан бөгөөд эдгээрээс олон нийтэд 120 орчим үзмэрийг дэлгэн үзүүлэх боломжтой юм. Мөн музейн сан хөмрөгт өмнө нь олон нийтэд дэлгээгүй цор ганц үзмэрүүд багтдаг байна.

Сэтгэгдэл бичих