Ники Минаж завсрын сонгуулиар Трампын намыг дэмжиж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын завсрын сонгуулийг угтсан кампанит ажил Мичиган мужаар үргэлжилж байна. Тус мужид болсон арга хэмжээний үеэр реппер Ники Минаж ерөнхийлөгчийг дэмжиж буйгаа илэрхийлэхээр иржээ. Ники Минаж “Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын эрч хүчийг өөрчилсөн. Тэр бидэнд урагш харах ирээдүй өгсөн. Энэ гайхалтай хүмүүс бүгдээрээ сонгогдвол бидэнд үнэхээр хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь манай улсад жинхэнэ эргэлтийн цэг болно” гэжээ.
Ники Минажийг индэрт гарахаас өмнө Дональд Трамп түүний бие галбирыг магтсан үг хэлсэн байна. Мөн илтгэлийнх нь төгсгөлд “Тэр хэзээ ч өнөөдрийнх шиг ийм үзэсгэлэнтэй харагдаж байсангүй. Тэр ойлгосон байна. Ухаалаг бүсгүй” гэжээ.
Трампын эхний бүрэн эрхийн хугацааны зарим маргаантай бодлогыг үл харгалзан Минаж өөрийгөө түүний хамгийн том шүтэн бишрэгч гэж зарласаар ирсэн юм.
Энэ удаад тэрбээр Мичиганд ирэхдээ ерөнхийлөгч Трамптай хамт “Air Force One” онгоцоор ирсэн байна. Онгоц дотор байхдаа тэр Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг болсон мэтээр бичлэг хийлгэсэн нь шар хэвлэлүүдээр хэдийнэ мэдээ болоод гаржээ.
