Хүүхдийн анхаарал дутмагшил суралцах чадварт нөлөөлж байна

Шинэ зууны хүүхэд багачуудын суралцах чадварт хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь анхаарал дутмагшил болсон талаар олон улсын судалгаагаар тогтоогджээ. “Кебриж интернэшнл” байгууллага 2025 онд 3000 гаруй багшийг хамруулан хийсэн судалгаанд багш нарын шавь нарын 88 хувь нь анхаарал суларсан, 72 хувь нь хүндэвтэр сэдвүүд дээр төвлөрөөгүй, 64 хувь нь үргэлжилсэн даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байгаа нь тогтоогджээ.
Багш нар анхаарал төвлөрөл буурсны гол шалтгааныг гар утас, дэлгэцийн хэрэглээнд холбон тайлбарласнаас, ялангуяа сошиал платформын богино хугацааны бичлэгүүд хүүхдийн анхаарлыг 30-60 секундэд татах зориулалттай байгаа нь бага насны хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, сэтгэн бодох чадварыг сулруулж байгааг онцолжээ. Ийм төрлийн бичлэгийг “тархи ялзруулагч” буюу brain rot гэж нэрлэдэг.
Гэсэн хэдий ч анхаарал төвлөрөл нь булчин адил дасгалжуулж сайжруулах боломжтой бөгөөд гэр бүлийн оролцоо чухал гэж дээрх байгууллагын судлаачид зөвлөж байна. Тухайлбал, хүүхдийн хичээл хийх үед утсыг нь өөр өрөөнд байрлуулах, гэрийн даалгаврын өмнө богино бичлэг үзүүлэхгүй байх, ном, шатар, таавар зэрэг тэвчээр шаардсан үйл ажиллагаанд дурлуулахыг санал болгожээ.
