Хөвсгөлд мал хулгайлах хэрэгт холбоотой этгээдүүдийг илрүүлжээ

2026-10-24 14:001min
20261024-140041-file.jpeg
Хөвсгөл аймагт мал хулгайлах хэргийн хүрээнд 15 толгой үхэр хулгайлагдаж, бүлэг этгээдүүд үүнийг худалдаалсан нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллага хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайд алдагдсан талаар 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Цагдаагийн байгууллагад дуудлага иржээ.

Шалгалтын явцад Б, Н нар бүлэглэн 55.1 сая төгрөгний үнэ бүхий 15 толгой үхрийг хашин, маллаж, бусдад худалдсан нь тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллага иргэн Д-д есөн толгой үхрийг буцаан гаргаж, хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Махны эрэлт нэмэгдэж буй энэ үед малчид малаа тогтмол хариулгатай байлгах, малын зүс, им тамга зэрэг ялгах тэмдгийг зохих ёсоор тавих, мал ачсан сэжигтэй тээврийн хэрэгсэл таарвал цагдааг шуурхай мэдээлж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.