Д.Сэлэнгээ “Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын байт харвааны төрөлд мөнгөн медаль гардлаа
2026-10-24 12:011min

Монгол Улсын пара шигшээ багийн ОУХМ Д.Сэлэнгээ "Айчи Нагояа-2026" Азийн пара наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд мөнгөн медаль хүртлээ.
“Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд ОУХМ Д.Сэлэнгээ мөнгөн медаль хүртлээ. Тэрээр финалын тоглолтод БНХАУ-ын Гао Зихантай өрсөлдөж, 7:3-аар ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон байна. Энэ медаль нь Монгол Улсын пара шигшээ багийн “Айчи Нагояа-2026” Азийн пара наадмаас хүртсэн арван дахь медаль бөгөөд, мөн дөрөв дэх мөнгөн медаль нь болж байна.
