Монголын өсвөрийн шатарчид дэлхийн аварга болов

Испанийн Рокетас-де-Мар хотод 7-17 насны ангиллын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон бөгөөд 82 улсын тамирчид оролцсон байна. Монголын тамирчид амжилттай оролцож, Стейниц Монголын шатрын академийн тамирчид Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар дэлхийн аварга цол хүртсэнээр өсвөрийн шатрын салбарт томоохон амжилт гаргалаа.
14 настай Б.Буянхишиг дэлхийн аварга цолоо бататгаж, гурван удаа дэлхийн аварга болсон байна. Тэрбээр 11 насны ангилалд дэлхийн аварга болж байсан бол энэ удаад 17 хүртэлх насны ангилалд хошой дэлхийн аварга болжээ. Мөн тэрээр олон улсын их мастер (WGM) цолны нэг нормыг биелүүлж, олон улсын мастер цол хүртсэн байна.
Харин 14 настай Б.Энхнамуун анх удаа дэлхийн аварга болж, олон улсын тавцанд томоохон амжилт үзүүллээ. Тэр өмнө нь Монгол Улсын дэд мастер цолтой байсан бол энэ удаагийн тэмцээнд олон улсын мастер (IM) цол хүртэх болзол хангасан бөгөөд олон улсын охидын мастер (WFM) цолыг алгассан байна.
