Австралид суралцдаг Х.Номт 12 нас хүртэлх шатрын тэмцээнд тэргүүн байр эзэллээ
2026-10-19 11:001min

Австрали улсаас онлайнаар суралцдаг Х.Номт "Sydney Academy of Chess" 12 хүртэлх насны нээлттэй тэмцээнд 7.5 оноо авч тэргүүн байрт шалгарлаа.
Австрали улсаас онлайнаар суралцдаг авьяаслаг шатрын тамирчин Х.Номт “Sydney Academy of Chess”-ийн 12 хүртэлх насны нээлттэй тэмцээнд 8 өргөөс 7.5 оноо аван тэргүүн байр эзэлжээ.
Тэрбээр өөрөөсөө ах, туршлагатай тамирчидтай өрсөлдөж өндөр амжилт үзүүлсэн нь хичээл зүтгэл, оюуны чадамжийн талыг илэрхийлж байна.
Хол байсан ч шатрын спортоор тууштай хичээллэн тасралтгүй бэлтгэл хийдэг Х.Номт болон түүнийг үргэлж дэмждэг гэр бүлийнхэнд баяр хүргэж, амжилт өргөж байна.
Түүнд удахгүй Дэлхийн Аварга болж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд олон удаа дуурсгахыг хүсье.
