Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 600 мянга болгож нэмлээ
2026-10-17 11:001min

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 11 дүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэгдэж, 600 мянган төгрөг болохоор боллоо. Асаргааны тэтгэмж 12 хувиар өсөж, 370 мянган төгрөгт хүрэх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тэтгэвэр 2023 оны 11 дүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэгдэнэ.
Ингэснээр тэтгэврийн дүн сард 600 мянган төгрөгт хүрнэ. Мөн асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмэгдүүлж, 370 мянган төгрөг болгохоор тогтсон байна.
Эдгээр нэмэгдэлд давхардсан тоогоор 170 гаруй мянган иргэн хамрагдах юм.
Энэхүү нэмэгдлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан санаачилж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун идэвхтэй оролцож батлуулсан байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ, эдгээр гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн, Улсын Их Хуралд тэдний дуу хоолойг тод илэрхийлж, идэвхтэй ажиллажээ гэж тэмдэглэв.
