Хотхоны бага сургуулийн түрээсийн төлбөрийн асуудлаас шалтгаалан халаалт хаагджээ

2026-10-16 13:001min
20261016-130048-file.jpeg
Хотхоны бага сургуулиуд түрээсэлсэн хоёр байрны түрээсийн төлбөрийг хоцроосон учраас халаалтыг нь хааж, сурагчдыг гаргах шаардлага тавьж, сурагчдын эрх зөрчигдсөн тухай мэдээлэл гарлаа.

Энэ хичээлийн жилээс хотхоны бага сургуулиуд ажиллаж эхэлсэн ч түрээсэлсэн хоёр байрны түрээсийн төлбөрийг хоцроосноос халаалтыг нь хааж, сурагчдыг гаргах шаардлага тавьсан тохиолдол гарлаа.

Үүнийг “Боловсролын салбарын төсөв” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн захирал Ч.Ундармаа онцолсон юм. Тэрбээр тус сургууль Зайсанд байрлах төрийн өмчийн ганц сургууль бөгөөд 17, 22, 11 дүгээр хорооны хүүхдүүдийг хамруулан суралцаж байгаа 4,000 гаруй сурагчтайгаа танилцууллаа.

Тус сургууль 1-3 дугаар ангийн 900 гаруй сурагчтай хоёр шинэ түрээстэй байр ажиллуулж байгаа хэдий ч, ес болон аравдугаар сарын түрээсийг төлөөгүйгээс түрээслүүлэгчид халаалтыг хааж, хүүхдүүдэд хичээл хийхэд саад үүсгэсэн байна. Энэ нөхцөл байдлын улмаас сурагчид даарцгаасан бөгөөд сургууль нь гурван ээлжтэй хичээллэх эрсдэлтэй байгаа тухай тэрбээр мэдэгдэв.

Ч.Ундармаа мөн Улсын Их Хурлын гишүүдээс түрээсийн мөнгийг цаг хугацаанд нь олгоход анхаарал хандуулж өгөхийг хүссэн байна.

Боловсролын яам энэхүү асуудалд анхаарч, шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа илэрхийллээ.