Азийн эрчим хүчний нүүрсний үнэ хоёр жилийн дээд амжилтад хүрлээ

Азийн эрчим хүчний нүүрсний жишиг үнэ мягмар гарагт хоёр жилийн дээд түвшинд хүрэв. Цахилгаан станцууд өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан түлшний нөөцөө бүрдүүлэхэд чиглэж байгаа нь БНХАУ-аас Индонез хүртэлх нийлүүлэлтийн доголдол болон эрэлт ихэссэнтэй холбоотойгоор зах зээлийг улам хямрааж байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг энэ онд дэлхийн нүүрсний хэрэглээ буурна гэж төсөөлж байсан ч Ираны дайн газрын тос, байгалийн хийн үнийн огцом өсөлтийг үүсгэснээр нүүрсний хэрэглээ 1.2 хувиар өсч, түүхэн дээд хэмжээнд хүрнэ гэж үнийн урьдчилсан таамгаа шинэчилжээ.
Мөн “Morgan Stanley”-ийн шинжээчид Ойрх Дорнд үүссэн эрчим хүчний хямрал нь дулааны нүүрсний урт хугацааны эрэлтийг тогтвортой болгосон гэж үзэж байна.
Үүний үр дүнд Азийн гол жишиг болох “Newcastle” нүүрсний фьючерсний үнийг урт хугацааны төсөөллөөр тонн тутамд 125 ам.доллар болгож, 4 хувиар нэмэгдүүлжээ. Энэ онд “Newcastle” нүүрсний үнийн өсөлт 40 гаруй хувьд хүрсэн бөгөөд мягмар гарагт 2024 оны наймдугаар сараас хойших үнээр дээд түвшинд хаагдсан байна.
