Өлөн элгэн дээр идэж болохгүй 10 хүнс

2026-10-06 08:001min
20261006-080018-file.jpeg
Өлөн элгэн дээр идэх нь тохиромжгүй 10 хүнсний талаар тайлбарласан мэдээлэл. Эдгээр хүнсийг өлөн үед хэрэглэх нь ходоодны салс болон хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлдөг.

Өлөн элгэн дээр зарим хүнсийг хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол бий.

Йогуртыг өлөн элгэн дээр идвэл, ходоодны давсны хүчил нь йогуртын сүүн хүчлийн бактерийг устган ашиг тус нь алдагддаг.

Лийр нь бүдүүн эслэг ихтэй тул өлөн үед хэрэглэвэл ходоодны салсыг гэмтээж болзошгүй.

Улаан лооль болон чихэрлэг төмс нь ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг бөгөөд ходоод, нойр булчирхай, бүдүүн гэдэсний үрэвсэл үүсгэх эрсдэлтэй.

Гадилыг өлөн элгэн дээр хэрэглэвэл цусан дахь магнийн хэмжээ огцом ихэсч зүрхэнд сөргөөр нөлөөлдөг бөгөөд кали, магнийн тэнцвэрт нөлөөлж биеийн бүтэн өдрийн идэвхийг бууруулдаг.

Цитрус төрлийн жимс (жүрж, бэрсүүт жүрж, мандарин) нь жимсний хүчил ихтэй тул өлөн үед хэрэглэвэл цээж хорсож, ходоодны салсыг цочроохоос гадна ходоодны үрэвсэл үүсэх шалтгаан болдог.

Кофе нь ходоодны хүчлийг нэмэгдүүлж цээж хорсгох, ходоодны таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна өглөөний цайг кофегоор орлуулснаар серотонин дутагддагаас сэтгэлээр унах шалтгаан болно.

Согтууруулах ундаа өлөн үед уувал архины задаргаа удаашрах тул согтууруулах хугацаа богиносож хүчтэй шарталт үүсдэг.

Хүйтэн газтай ундаа нь ходоодны салсанд сөргөөр нөлөөлж хоол боловсруулахад хүндрэл үүсгэдэг.

Бохь зажлах нь ходоодны хүчлийг нэмэгдүүлж, хоосон ходоодны салсыг гэмтээж болзошгүй бөгөөд энэ нь архаг ходоод, бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэх нөхцөл бүрдүүлдэг.