2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн бүтцэд өөрчлөлт орлоо

2026-10-05 18:001min
20261005-180012-file.jpeg
Боловсролын сайдын тушаалаар 2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улиралтай бүтэцтэй болж, эхний улирал есөн долоо хоног үргэлжилнэ.

2026-2027 оны хичээлийн жилд сургуулиуд есөн долоо хоногийн хичээллээд 10 дугаар сарын 30-нд долоо хоног амарна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гаргасан “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/211 дүгээр тушаалаар 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн мөрдөхөөр тогтов.

Өмнөх хичээлийн жилд хичээлийн жил гурван улиралтай, нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсан бол шинэ шийдвэрээр дөрвөн улиралтай бүтэцтэй болсноор эхний улирал илүү богино хугацаанд хичээллэхээр зохицуулагдсан байна.