Нагоягийн Азийн наадмын жүдо бөхийн төрөлд Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ

2026-10-03 10:001min
20261003-100011-file.jpeg
Нагоя хотноо болсон Азийн наадмын жүдо бөхийн тэмцээнд +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн, +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрэл медаль хүртэв.

Японы Нагоя хотод зохиогдож буй Азийн наадмын жүдо бөхийн тэмцээнд хүнд жингийн төрөлд медальтнууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрээр 12 жүдочийн дунд өрсөлдөж, Казахстаны Йерассил Кажыбаевыг ялж хагас шигшээд орсон ч Узбекистаны Муззафарбек Туробоевт ялагдсан. Хүрлийн төлөөх барилдаанд Киргизийн Эмирхан Жолдошказьевыг юүко үнэлгээгээр буулган авчээ. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр хүрлийн төлөө Узбекистаны Умида Нигматоваг ялж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.