Монгол Улс кибер аюулгүй байдлын үнэлгээгээр 75 байр урагшиллаа

2026-10-02 10:001min
20261002-100016-file.jpeg
Монгол Улс сүүлийн дөрвөн жилд кибер аюулгүй байдлын үзүүлэлтээр 75 байр ахиж, 62 дугаар байрт хүрэв. Энэ амжилт нь бодлого, зохицуулалт сайжруулсан болон үндэсний тогтолцоог бэхжүүлсэнтэй холбоотой байна.

Монгол Улс кибер аюулгүй байдлын олон улсын үнэлгээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 75 байр ахисан талаар Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээллээ.

National Cyber Security Index (NCSI)-ийн үнэлгээгээр Монгол Улс 2022 онд 18.18 оноотойгоор 137 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол 2026 онд 69.17 оноо авч, 62 дугаар байрт бичигджээ.

Ингэснээр дөрвөн жилийн хугацаанд үнэлгээ нь 51 орчим оноогоор нэмэгдэж, 75 байр урагшилсан байна.

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлснээр энэхүү ахицад кибер аюулгүй байдлын бодлого, зохицуулалтыг сайжруулах, халдлага, зөрчилд хариу арга хэмжээ авах үндэсний тогтолцоог бэхжүүлэх, мэдээллийн дэд бүтцийн хамгаалалтыг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөц болон боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд нөлөөлжээ.