Монгол Улсын хилээр сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг илэрлээ

2026-10-02 12:001min
20261002-120025-file.jpeg
Нигер Улсын иргэн болон бусад хүмүүс бүлэглэн Монгол Улсын хилээр их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлэхийг завдсан хэрэг илэрсэн бөгөөд хэргийг шалгаж байна.

Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн И болон бусадтай бүлэглэн 2023 оны есдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар их хэмжээгээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг илэрсэн байна.

Энэ хэрэгт холбогдуулан, “мөс” гэх нэршилтэй 1 кг 35 грамм мансууруулах бодисыг хураан авчээ. Тус хэмжээ нь ойролцоогоор 10 мянган хүн нэг удаа хэрэглэх хэмжээтэй тэнцдэг байна.

Хэргийг шалгах хүрээнд яллагдагчдад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэдгийг албаныхан мэдээлэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдолд таван жилийн доод, 12 жилийн хүртэл хорих ял оноох заалттай.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулах, тээвэрлэх, дамжуулах, хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгт оролцохгүй байхыг анхааруулж байна.