БНСУ-д оршин суух хугацааг хэтрүүлэхээс сэрэмжлүүлэв

2026-09-23 21:001min
20260923-210051-file.jpeg
БНСУ-д визийн хугацаагаа шалгалгүй хэтрүүлэх нь хууль бус оршин суух нөхцөл үүсгэх тул визийн хугацаагаа зөв шалгаж, шаардлагатай үед Элчин сайдын яам эсвэл Консулын газарт хандахыг зөвлөж байна.

Сүүлийн үед Бүгд Найрамдах Солонгос Улсын хилээр орж ирсэний дараа визийн хугацааг шалгалгүй хугацааг хэтрүүлсэн нь хууль бус оршин суугч болох эрсдэлд хүргэж байна.

БНСУ-д визийн хугацаа нь хилээр орсны дараах зөвшөөрөгдсөн оршин суух хугацааг илэрхийлэхгүй бөгөөд, хилийн шалган нэвтрүүлэх байцаагч паспорт дээр оршин суух хугацаа болон хилээс гарах хугацааны талаарх мэдээллийг тэмдэглэдэг.

Оршин суух хугацаа хэтэрсэн бол тухайн иргэн БНСУ-ын гадаадын иргэн, харьяатын тухай хуулийг зөрчсөнд тооцогдож, хуульд заасан хариуцлага хүлээж торгуулах болон тус улсад дахин нэвтрэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Иймд иргэд хилээр нэвтрэсний дараа өөрийн оршин суух хугацааг шалгах, тэмдэглэн авахыг зөвлөж байна. Оршин суух хугацааг шалгахын тулд БНСУ-ын Цагаачлалын албаны цахим систем болох www.hikorea.go.kr сайтаас “체류기간, Expiry Date check” хэсгээс мэдээлэл авах боломжтой.

Хэрэв хилээр нэвтрэх болон оршин суух хугацаатай холбоотой эрүүл мэнд болон бусад асуудлаар яаралтай тусламж авах шаардлага гарвал Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам болон Консулын газарт дараах дугаар болон цахим шуудангаар холбогдон шуурхай үйлчилгээнд хандаарай.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам:
– Цахим шуудан: seoul@mfa.gov.mn
– Утас: 82 (2) 798 3464, 82 (2) 798 1950
– Шуурхай утас: +82 01082053464

Пусан хот дахь Консулын газар:
– Цахим шуудан: busan@mfa.gov.mn
– Утас: 051 (465) 9996, Факс: 051 (465) 9997
– Шуурхай утас: +82 010 7728 7447

Эх сурвалж: Гадаад харилцааны яамны Консулын газар.

Сэтгэгдэл бичих