Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид дэлхийн таеквондогийн пүмсэд анх удаа аварга болов

2026-09-18 15:001min
20260918-150050-file.jpeg
Монголын өсвөр насны пүмсэний шигшээ багийн тамирчид БНСУ-ын Чүнчон хотноо болсон “Chuncheon 2026 World Taekwondo Poomsae Championships” тэмцээнд алтан медаль хүртэж, анхны дэлхийн аварга цолыг авлаа.

БНСУ-ын Чүнчон хотноо зохион байгуулагдаж буй “Chuncheon 2026 World Taekwondo Poomsae Championships” тэмцээний өсвөр насны ангилалд Монголын пүмсэний шигшээ багийн тамирчин Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон байна.

Тэд өсвөрийн холимог хосын төрөлд өрсөлдөж, финалын шатанд Тайландын тамирчдыг ялснаар Монгол Улсын төрийн дууллыг дэлхийн тавцанд эгшиглүүллээ.

Ингэснээр Монголын олимпын таеквондогийн пүмсэ төрөлд анхны дэлхийн аварга төрж, Монголын таеквондогийн холбооны түүхэнд шинэ хуудас нээгдсэн юм.

Энэхүү амжилтыг Монголын пүмсэний спортын хөгжлийг дэмжин, шигшээ багийг байгуулах үйлсэд идэвхтэй оролцсон Монголын Их, Дээд Сургуулиудын Таеквондогийн Холбооны Ерөнхийлөгч П.Батхүү, Рэд Рок Холдинг компанийн хамт олон, тамирчдын эцэг эх, гэр бүлийнхэн, багш дасгалжуулагчдын зүтгэлийн үр дүн гэж тодорхойлжээ.