Архангайд төөрсөн баавгай бамбаруушийг ойд буцааж тавьжээ
2026-09-18 12:001min

Архангай аймгийн Цэцэрлэг суманд эхээсээ төөрсөн баавгай бамбаруушийг байгаль хамгаалагчид хамгаалалтанд авч, суурьшлын бүсээс гарган ойд нь тавьжээ.
Архангай аймгийн Цэцэрлэг сумын малчин айлын ойролцоо баавгай ирсэн тухай мэдээлэл гарчээ. Үүний дагуу Архангай аймгийн Байгаль орчны газрын ажилтнууд Цэцэрлэг суманд очиж ажиллав.
Газар дээр нь очиход баавгай эхээсээ төөрч, суурьшлын бүс рүү орж ирсэн бамбарууш байсан бөгөөд Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын байгаль хамгаалагчид уг бамбаруушийг идэш тэжээлээр хангаж, хамгаалалтандаа аваад байв.
Дараа нь бамбаруушийг суурьшлын бүсээс гарган анх гарч ирсэн ойд нь буцаан тавьжээ.
