Хөвсгөл аймагт хүрэн баавгай айлын гэр рүү орж, унь хугалжээ
2026-09-18 10:001min

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын айлын гэрт хүрэн баавгай орж, унь хугалсан тохиолдол гарчээ. Аймгийн зарим сумдад баавгайтай холбоотой 28 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин гэдэг газрын айлын гэрт хүрэн баавгай орж, унь хугалсан явдал гарчээ. Тухайн үед айлын эзэн байгаагүй бөгөөд тэд баавгайг өөрсдөө хараагүй ч уг зүйл баавгай гартай гэж үзэж байна.
Хөвсгөл аймгийн 12 сумын хэмжээнд 9 дүгээр сарын 16-ны байдлаар баавгай орж ирэх 28 удаагийн тохиолдол бүртгэгджээ.
Хүрэн баавгай нь идэш тэжээл хайх, бамбарууштай эвшлэх, мөн жижиг баавгай нь том баавгайгаас айж дайжих үед тайгын бүсээс бууж, суурин газарт орж ирэх тохиолдлууд гардаг байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад хүрэн баавгай амьдардаг бөгөөд эдгээр сумдаас ийнхүү баавгайтай холбоотой тохиолдлууд бүртгэгдэж байна.
