Ерөнхий сайд Н.Учрал зарим албан тушаалтныг ажлаас чөлөөллөө

2026-09-16 11:001min
20260916-110021-file.jpeg
Ерөнхий сайд Н.Учрал улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан зарим албан тушаалтныг ажлаас чөлөөлж буйгаа мэдээлэв. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон холбогдох удирдлагууд багтаж байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр, 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, зарим албан тушаалтныг ажлаас чөлөөлж байгаагаа хувийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Тэрбээр төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж илэрхийлэв.

Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоох хүртэл холбогдох шат шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй байгааг онцлов.

Үүний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтдаа ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих