Улаанбаатарт улсын дугаарын хязгаарлалтаар автомашин ашиглах 14 хоногийн татварыг бууруулах шийдвэр гаргалаа

2026-09-13 10:001min
20260913-100012-file.jpeg
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой орноор хөдөлгөөнд оролцох хязгаарлалтыг 28 хоногийн хугацаанд хэрэгжүүлж байна. Үүний улмаас 14 хоног автомашин ашиглах боломжгүй болсон иргэдийн татварыг жилээс хасах шийдвэрийг хотын дарга гаргалаа.

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан хөдөлгөөнд оруулах зохицуулалт 2023 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд хэрэгжиж байна.

Энэхүү зохицуулалтыг “СОР17” олон улсын бага хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор гаргасан бөгөөд нийт 28 хоног үргэлжлэх юм. Үүний улмаас иргэд 14 хоногийн хугацаанд өөрсдийн автомашинаа ашиглах боломжгүй болсон байна.

Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва “28 хоногийн дугаарын хязгаарлалтаар 14 хоног автомашин ашиглах боломжгүй байсан тул уг 14 хоногийн хугацаанд ногдуулсан татварыг жилийн нийт татвараас хасна. Зам ашигласны төлбөрийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд автомашины татварыг Улсын Их Хуралд хуульд нэмэлт оруулан шийдвэрлэх талаарх зохицуулалт хийнэ” гэж мэдэгджээ.