Хөвсгөлөөс оргосон залилангийн сэжигтнийг Казахстанаас баривчилж, Монголд шилжүүлэв
2026-09-12 19:001min

Хөвсгөл аймагт залилангийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан сэжигтнийг Казахстан улсаас Интерполын тусламжтайгаар илрүүлж, Монгол Улсад шилжүүлэн авчирчээ.
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас залилангийн хэргээр шалгагдаж байсан нэгэн сэжигтнийг Казахстан улсаас илрүүлэн баривчилжээ. Түүнийг Олон улсын цагдаагийн байгууллага Интерполын тусламжтайгаар илрүүлж, Монгол Улсад шилжүүлэн өгсөн байна.
Цагдаагийн ерөнхий газар, Интерполын үндэсний төв товчоо, Мөрдөн шалгах алба болон Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар хамтран тус сэжигтнийг Монгол Улсад авчирч, үргэлжлүүлэн хэрэгт нь эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн дагуу шалгаж байгаа юм. Тэрбээр “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, их хэмжээний хохирол учруулсан” хэргийг үйлдсэн гэх сэжигтэй ажээ.
