Монгол, ОХУ-ын хамтарсан цэргийн археологийн экспедиц Халхголд хайгуул хийв

2026-09-12 11:001min
20260912-110014-file.jpeg
Монгол, Оросын хамтарсан цэргийн археологийн баг Дорнод аймгийн Халхгол сумын нутагт 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгслийг илрүүлж, аюулгүй болголоо.

Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хайгуул хийж байна. 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг 5 хоног ажиллах хугацаанд тулааны талбарт амь үрэгдсэн 65 дайчны шарилыг илрүүлжээ. Мөн 11 нэр төрлийн 3000 гаруй сум, галт хэрэгсэл, мина олж илрүүлэн аюулгүй болгосон байна.

Газрын гүнээс танкнаас тасарсан гинжний хэсгүүд олдсон бөгөөд ОХУ-ын шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр эдгээр нь Японы танкны үлдэгдэл байж болзошгүй гэж үзэж байна.

Оросын шинжээчид энэ удаагийн малтлагаар хээрийн нөхцөлд түр лаборатори байгуулан олдворуудыг нарийвчлан судалж, баримтжуулах ажил газар дээр нь хийж байна.