Орон нутгийн замын ₮10 мянган хураамжийг цуцлах эсэхээр ажлын хэсэг байгуулав
2026-09-08 15:011min

Орон нутгийн замын ₮10 мянганы хураамжийг цуцлах талаар 33,095 иргэний гарын үсэгтэй өргөдөл ирсэн тул ажлын хэсэг байгуулжээ. Засгийн газрын тогтоолоор наймдугаар сараас авто замын төлбөр нэмэгдсэн юм.
Орон нутгийн замын хураамжийг ₮10 мянгаас цуцлах эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулахаар боллоо. Иргэдийн нийтийн өргөдөл, гомдлыг хүлээн авах D.parliament.mn цахим хуудсанд байршуулсан тус өргөдлийг нийт 33,095 хүн дэмжиж гарын үсэг зурсан байна.
Наймдугаар сарын 1-нээс Засгийн газрын 273 дугаар тогтоолын дагуу улсын чанартай авто замын ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн. Тодруулбал, суудлын автомашины төлбөрийг нэг мянган төгрөгөөс таван мянган төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10 мянгаас 20 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ.
