Оюу толгой төслөөс 2027 онд улсын төсөвт орох ногдол ашгийг 3 их наяд төгрөгөөр тооцжээ
2026-09-02 08:001min

Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээрийн дагуу Оюу толгой төслөөс 2027 онд улсын төсөвт орох ногдол ашгийг 3 их наяд төгрөгөөр тооцож, түүний 2 их наядыг нийгэм, эдийн засгийн асуудалд, 1 их наядыг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, ипотекийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөжээ.
Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд Оюу толгой төслөөс 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг хамгийн багадаа 3 их наяд төгрөгөөр тооцжээ. Үүнээс 2 их наяд төгрөгийг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсний талаар Сангийн яамнаас мэдээлсэн байна. Үлдсэн 1 их наяд төгрөгийг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд чиглүүлэх хуулийн төслийг 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан гэж Сангийн сайд З.Мэндсайхан дамжуулан мэдээллээ.
