Дүнжингаравын авто зогсоолыг түр хугацаанд нээнэ

2026-08-23 12:001min
20260823-120028-file.jpeg
COP17 бага хурлын хүрээнд түр хаагдсан Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг наймдугаар сарын 23-нд түр хугацаанд нээж, 24-ний өглөө дахин хаах юм.

COP17 бага хурлын хүрээнд түр хаагдсан Нарантуул болон Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хэсэгчлэн нээж байна. Наймдугаар сарын 22-ны өдөр Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээсэн юм.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-нд Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар, Зүүн жанжин уулзвар хүртэлх зам болон Дүнжингаравын авто зогсоолыг нээхээр төлөвлөжээ.

Эдгээр замыг наймдугаар сарын 24-ний өглөөний 07:00 цагт дахин хаах тул иргэд, жолооч нар хөдөлгөөндөө зохицуулалт хийхийг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Мөн тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хэвээр мөрдөгдөж байгаа бөгөөд 22-нд тэгш, 23-нд сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.