Наймдугаар сарын 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүн байна

2026-08-23 10:001min
20260823-100033-file.jpeg
Наймдугаар сарын 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүн байх төлөвтэй байна. Улаанбаатар болон ойр орчмын нутгаар шөнөдөө бороо орж, өдөртөө үүл багасна.

Наймдугаар сарын 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүн байна.

Улаанбаатар хот орчмоор шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасч, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5-10 метрийн хурдтай, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11+13 хэм, өдөртөө +20+22 хэм дулаан байна.

Багануур орчмоор шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасч, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5-10 метрийн хурдтай, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8+10 хэм, өдөртөө +20+22 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасч, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 4-9 метрийн хурдтай, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6+8 хэм, өдөртөө +17+19 хэм дулаан байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын зүүн хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метрийн хурдтай, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +1+6 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +5+10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16+21 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр +13+18 хэм, бусад нутгаар +9+14 хэм байна.

Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +15+20 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +19+24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27+32 хэм, бусад нутгаар +22+27 хэм дулаан байна.