Нарантуул, Дүнжингаравын авто зогсоолыг түр хугацаанд нээнэ
2026-08-22 15:001min

COP17 бага хурлын үеэр наймдугаар сарын 22, 23-нд Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол болон холбогдох замуудыг түр хугацаанд нээхээр болжээ.
COP17 бага хурлын хөтөлбөртэй уялдуулан наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хязгаарласан зарим замыг түр хугацаанд нээхээр боллоо.
Наймдугаар сарын 22-нд Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээх юм.
Наймдугаар сарын 23-нд Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар, Зүүн жанжин уулзвар хүртэлх зам болон Дүнжингаравын авто зогсоолыг нээнэ.
Эдгээр замуудыг наймдугаар сарын 24-ний өглөө 07:00 цагт дахин хаах тул иргэд, жолооч нар зорчих чиглэлээ урьдчилан төлөвлөхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас анхаарууллаа.
Мөн тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт наймдугаар сарын 22-нд тэгш, 23-нд сондгой дугаартай тээврийн хэрэгслүүдэд үйлчлэхээр хэвээр байна.
