“Чөлөөлье” санаачилгын хүрээнд гурван сард 1054 шинэ бизнес эхэлжээ

2026-08-22 14:001min
20260822-140036-file.jpeg
“Чөлөөлье” санаачилгын үр дүнд өнгөрсөн гурван сарын хугацаанд улсын хэмжээнд 1054 бизнес шинээр үүсгэн байгуулагдсан талаар Ажлын хэсгийн хуралдаанаар мэдээллээ.

Эдийн засгийн эрх чөлөө, Хөрөнгө оруулалтын болон Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиудын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 20-нд боллоо.

“Чөлөөлье” санаачилга хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн гурван сарын хугацаанд улсын хэмжээнд 1054 бизнес шинээр үүд хаалгаа нээсэн байна.

“Чөлөөлье” санаачилгын гол зорилго нь бизнес эрхлэхэд тулгардаг төрийн хүнд суртал, шаардлагагүй шат дамжлагыг бууруулахад оршиж байна.

Энэхүү хүрээнд зөвшөөрөл, бүртгэлийн үйл явцыг хялбарчлах, хуульд заагаагүй болон давхардсан шаардлагуудыг арилгах, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдааг сайжруулах ажлыг эрчимжүүлж байгааг танилцууллаа.