Нийгмийн даатгалын реформын хүрээнд суурь тэтгэврийг 2026 оноос олгоно

2026-08-21 08:001min
20260821-080037-file.jpeg
Ерөнхий сайд Н.Учрал нийгмийн даатгалын реформын хүрээнд суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн ахмадуудад олгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Дундаж тэтгэвэр 233.8 мянган төгрөгөөр нэмэгдэж, нийт 435 мянган ахмад хамрагдах юм.

Ерөнхий сайд Н.Учрал нийгмийн даатгалын реформын хүрээнд хуулийн хэрэгжилтийг түргэсгэж, суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ахмадуудад олгохоор төлөвлөж байгаагаа мэдээлэв.

Реформын гол тооцоололд дундаж тэтгэвэр 955 мянган төгрөгөөс 1 сая 188.8 мянган төгрөг болж, 233.8 мянган төгрөгөөр нэмэгдэхээр тооцоолсон байна.

Тэтгэврийн суурь хэмжээ 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нийт 435 мянган ахмад настан реформын хүрээнд бүрэн хамрагдах юм.

Эдгээр үйл ажиллагаанд нийт 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцоолсон байна.

Энэхүү реформ нь тэтгэврийн тогтолцоонд үүссэн ялгааг бууруулж, ахмад үеийн хөдөлмөр, ажилласан жил, гавьяаг илүү шударгаар үнэлэх зорилготой юм.