АНУ-ын Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөж буй Бето О’Рурк Техас, Охайо мужид болсон үй олноор нь буудан хөнөөсөн тухай мэдээллийг хэрхэн хүлээн авсан тухайгаа мэдэгдэхдээ инээдээ барьж дийлсэнгүй.
Бето О’Рурк “Эль Пасод яг одоо маш олон өвдөлт, уй гашуу мэдрэгдэж байна. Би үнэхээр их гашуудаж байна. Энэ талаар бодоход ч хүнд байна. Гэхдээ би та нарт нэг зүйл хэлье. Эль Пасод маш хүчтэй хүмүүс амьдардаг юм шүү” хэмээн мэдэгдэж байхдаа хэд хэдэн удаа инээдээ барьж чадаагүй байна. Олон нийтийн сүлжээгээр түүнийг зүрх сэтгэлгүй гэж шүүмжилсэн бол ардчилагчид түүнийг шаналсандаа болоод сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлэхээ мэдэхээ байсан гэжээ. Тэрбээр өөрөө Эль Пасогоос гаралтай гэнэ.
Зарим хүмүүс түүнийг энэ үйлдлээс нь болоод Ерөнхийлөгчид нэр дэвших хүн биш, нэрээ татвал тохиромжтой гэсэн байна. https://twitter.com/thehill/status/1157812782819139584
Эх сурвалж: /twitter.com/thehill