2026 оны НӨАТ-ын сугалааны тохирлын дүн гарлаа

2026-08-20 22:001min
20260820-220034-file.jpeg
2026 оны долоодугаар сарын худалдан авалтын баримтаар зохион байгуулагдсан НӨАТ-ын сугалаанд нэг супер азтан тодорч, олон тооны шагналтан тодорлоо.

Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) сугалааны тохирол 2026 оны долоодугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн нийт 55,785,396 ширхэг баримтыг хамруулан явагдлаа.

Тохирлын үр дүнгээр 3 орон таарсан баримтын эзэд 30,000-60,000 төгрөгийн шагнал авсан бөгөөд нийт 50,185 ширхэг баримт тохирсон байна.

4 орон таарсан 5,036 баримтын эзэд 40,000-100,000 төгрөгийн шагнал хүртсэн бол 5 орон таарсан 490 баримтын эзэд 60,000-500,000 төгрөгийн шагнал авсан байна.

6 орон таарсан 50 баримтын эзэд 100,000-5,000,000 төгрөгийн шагнал хүртсэн бөгөөд 7 орон таарсан гурван баримтын эзэд 500,000-10,000,000 төгрөгийн шагнал авсан байна.

Мөн 8 орон таарсан нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн шагналын эзэн болсон байна.