Нийгмийн халамжийн тэтгэмжүүдийн наймдугаар сарын олголтын хуваарь

2026-08-19 13:001min
20260819-130047-file.jpeg
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас наймдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарийг танилцууллаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 20-нд, бусад тэтгэмжийг 25-нд олгоно.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг танилцууллаа.

Тодруулбал, асаргааны тэтгэмж болон амьжиргаа дэмжих мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 25-нд олгох юм.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 20-нд олгоно.

Мөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгодог тэтгэмжийг энэ сарын 20-нд олгох ажээ.