Монгол пауэрлифтингийн тамирчид Өмнөд Африкт дэлхийн аваргад оролцож байна

2026-08-19 12:001min
20260819-120027-file.jpeg
Өмнөд Африкийн Сан Сити хотод болж буй пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын зургаан тамирчин амжилттай оролцож байна.

Өмнөд Африкийн Сан Сити хотод наймдугаар сарын 18-29-ний өдрүүдэд пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд таван тивийн 60 орны 420 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор зургаан тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдрүүдэд залуучуудын эрэгтэйчүүдийн 53 кг-ын жинд оролцсон Б.Баяржаргал суултын төрөлд 180 кг, шахалтын төрөлд 110 кг, таталтын төрөлд 215 кг амжилт үзүүлж, гурван төрөлд алтан медаль хүртэн нийлбэр дүнгээрээ анх удаа залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түрүү хүртсэн монгол тамирчин болов.

Мөн залуучуудын 66 кг-ын жинд оролцсон Б.Ууганбат таталтын төрөлд мөнгөн медаль, залуучуудын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн Н.Наранзул суултын төрөлд мөнгөн медаль, шахалтын төрөлд хүрэл медаль, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн байна.