Монголын баг Олон улсын газарзүйн олимпиадаас алтан медаль хүртэв

2026-08-18 13:001min
20260818-130047-file.jpeg
Монгол Улсын баг 2026 оны Олон улсын газарзүйн XXII олимпиадад амжилттай оролцож, анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.

2026 оны 8 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулагдсан Олон улсын газарзүйн XXII олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.

Гёте сургуулийн сурагч А.Амина анхны алтан медалийг эх орондоо авчирсан бөгөөд Шинэ-Эрин сургуулийн сурагч Н.Нараа, Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Намуухан, Хобби сургуулийн сурагч Т.Мичид нар олимпиадад амжилттай оролцсон байна.

Монгол Улсын багийг ахлагчаар Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар О.Мэндбаяр нар удирдсан юм.