ЦУОШГ-аас тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ гаргалаа

2026-08-16 10:001min
20260816-100025-file.jpeg
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн тав хоногийн мэдээгээр баруун, төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо орох бөгөөд салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Температур нутгаар +4+34 хэмийн хооронд хэлбэлзэнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн тав хоногийн урьдчилсан мэдээгээр энэ сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орох төлөвтэй байна. 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг ЦУОШГ мэдээллээ.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метрийн хурдтай байх бөгөөд борооны өмнө нутгийн зарим газраар түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4+9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16+21 хэм, бусад нутгаар +10+15 хэм дулаан байна. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19+24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29+34 хэм, бусад нутгаар +24+29 хэм дулаан байх төлөвтэй.

17-нд төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж ЦУОШГ мэдээлэв.