Өмнөговь дахь Гурвансайхан нисэх буудлаас олон улсын захиалгат нислэг үйлдэв
2026-08-15 17:191min

Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлаас БНСУ руу олон улсын анхны захиалгат нислэг үйлдэгдсэн бөгөөд нисэх буудал олон улсын нислэгийг тогтмолжуулах зорилготой ажиллаж байна.
Наймдугаар сарын 13-нд Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлаас БНСУ-ын чиглэлд олон улсын анхны захиалгат нислэг үйлдэгдлээ.
Тус нисэх буудал энэ оны долдугаар сарын 18-нд Япон Улсаас олон улсын анхны шууд нислэгийг хүлээн авсан юм.
“Гурвансайхан” нисэх буудлын дарга Х.Батболд хэлэхдээ, цаашид олон улсын нислэгийг тогтмолжуулах, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэн өргөтгөх чиглэлээр ажиллаж, Өмнөговийг олон улсын аялал жуулчлалын шууд нислэгийн шинэ төв болгох зорилт тавин ажиллана гэв.
