Ерөнхий боловсролын сургуулиуд олон нийтийн сүлжээг сургалтын үйл ажиллагаанд ашиглахыг хязгаарлана

2026-08-15 13:191min
20260815-131956-file.jpeg
Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар 2023 оны есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулиудад олон нийтийн сүлжээ ашиглахыг хязгаарлаж, сурагчдын аюулгүй байдал, хувийн мэдээллийг хамгаалах шийдвэр гаргалаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар 2023 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, тухайлбал фэйсбүүк болон цахим групп чат ашиглахыг хязгаарлахаар боллоо.

Энэхүү арга хэмжээ нь сурагчдын үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, мөн суралцагчдын дүн, үнэлгээ, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулалгүй хамгаалах зорилготой юм.

Ингэснээр ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо зөвхөн өөрийн байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны платформыг ашиглах журамд шилжинэ.