Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг түр хаана
2026-08-09 14:001min

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын бага хурал наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт болно. Энэ үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг түр хааж, авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Энэхүү хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хугацаагаар хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн дээрх худалдааны төвүүдийн ойролцоох авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл хязгаарлах талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлсэн байна.
Уг олон улсын бага хуралд 196 орны 5,000 орчим зочин, төлөөлөгч оролцохоор төлөвлөгдсөн бөгөөд арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжлэх юм.
