Монголын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг Японыг 67-65 харьцаагаар хожлоо
2026-08-09 17:001min

Монголын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг "NIPPON LIFE CUP 2026" тэмцээний эхний тоглолтод Японы шигшээ багийг 67-65 харьцаагаар яллаа.
Монгол улсын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг “NIPPON LIFE CUP 2026” тэмцээний хүрээнд Японы шигшээ багтай хоёр тоглолт хийхээр болжээ. Эхний тоглолт 8 дугаар сарын 9-ний өдрийн 13:00 цагт Японы Сага Арена талбайд эхэлсэн бөгөөд манай баг 1, 3, 4-р үеүүдэд илүү тоглож, нийт оноогоор 67-65 харьцаагаар ялалт байгуулсан байна.
Тоглолтод Шаравжамцын Энхийн-Од (Mike) гол үүрэг гүйцэтгэж, багийг ялалтад хүргэсэн байна.
Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо болон Японы Сагсан Бөмбөгийн Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг 8 дугаар сарын 6-ны өдөр Япон Улсыг зорьсон бөгөөд тэмцээний хоёр дахь тоглолт 8 дугаар сарын 10-ны 17:00 цагт болох юм.
