Дорнодын хилчин байлдагч галын аюулаас нэг өрхийг аварчээ
2026-08-07 21:001min

Дорнод аймгийн хилчин байлдагч Б.Дашням галын аюулаас урьдчилан сэргийлж, нэг өрхийн гурван хүний амь насыг авран хамгаалсан байна.
Дорнод аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч, байлдагч Б.Дашням нь 2026 оны 8 дугаар сарын 3-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхдаа галын аюулаас нэг өрх айлыг урьдчилан сэргийлжээ.
Тэрбээр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат бөгөөд ООЦМ-нд дотоодыг харуул хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байх үедээ хэншүү үнэртэж, утаат орчин үүсэж байгааг анзаарч, хяналтаа сайтар тавьсан байна.
Ингэснээр ангийн байрлалын баруун хороололд галын эрсдэлт нөхцөл үүсэж байгааг олж мэдэн, ангийн жижүүрт мэдээлэл өгч, аймгийн онцгой байдлын газарт дуудлага өгчээ.
Цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авснаар галын аюул тархах, даамжрах эрсдэлээс сэргийлж, нэг өрхийн гурван хүний амь насыг хамгаалсан байна.
