ЦУОШГ: Гол, усны эрэг дагуу хөдөлгөөнд сэрэмжтэй байхыг анхаарууллаа
2026-08-08 10:001min

Цаг уурын байгууллагаас халалт үргэлжлэхтэй холбогдуулан гол, усны эрэг дагуу хөдөлгөөнд сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөж байна.
Цаг уурын байгууллагаас энэ сарын 7, 8-нд ихэнх нутгаар халалт үргэлжлэх тул иргэд гол, ус бараадах хөдөлгөөнөө нэмэгдүүлэхийг анхаарууллаа. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэх эрсдэлтэй тул гол, мөрөн, нуурын ойролцоо аялж амрахдаа сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна.
Тус байгууллагаас бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байхыг анхааруулсан байна.
Автомашинтай зорчихдоо баталгаатай гүүр, гарам, гарцтай газрыг ашиглах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
