Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын авлигын хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэв

2026-08-06 07:001min
20260806-070046-file.jpeg
Прокурорын байгууллага 2023 оны долоодугаар сарын сүүлчээр 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьж, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын байгууллага 2023 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.

Энэ хугацаанд 853 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдсэн бөгөөд 676 хэрэг шинээр нээж, 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн авлигын хэрэгт Ц.Б нь нийтийн албан тушаалтан, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа сургуулийн манаач А.Г-тэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ.

Тэд 2020 оны есдүгээр сараас 2022 оны аравдугаар сар хүртэл хугацаанд А.Г-н эзэмшлийн дансаар заал болон зогсоолын төлбөрийн 121.5 сая төгрөг авсан бөгөөд үүнээс 600 мянган төгрөгийг Ц.Б өөртөө бэлнээр авч, 120.9 сая төгрөгийг А.Г-д захиран зарцуулах давуу байдал бий болгосон байна.

Мөн Ц.Б, С.Д нар бүлэглэн 2020 оны есдүгээр сараас 2022 оны аравдугаар сар хүртэл хугацаанд С.Д-ийн дансаар заалны түрээс болох 1.9 сая төгрөгийг авч, захиран зарцуулах давуу байдал бий болгожээ.

Ц.Б-ийн банкны дансаар 240 мянган төгрөг шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосноор Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуульд нийт 123.1 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны Б/110 дугаартай тушаалаар Д.Н-ийг ажилд томилж, 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны есдүгээр сар хүртэл хугацаанд 15.2 сая төгрөгийн цалин олгожээ.

Мөн 2023 оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд ажлыг хавсран гүйцэтгэгч нэр бүхий багш, ажилтан нарт “мэдээллийн технологийн ажилтны” цалингийн хувь буюу нийт 790.3 сая төгрөгийн цалинг тус тус олгосноор Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуульд 143.6 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Эдгээр хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн гэж Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.