АНУ-ын Элчин сайдын яам Монгол дахь түлшний хомсдлын талаар иргэддээ зөвлөмж гаргав

2026-08-06 08:001min
20260806-080031-file.jpeg
АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсад үүсэж болзошгүй авто болон онгоцны түлшний хомсдлын талаар анхааруулж, иргэддээ аяллаа хойшлуулах эсвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ.

АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсад авто тээврийн болон онгоцны түлшний хомсдол үүсэх эрсдэлтэй байгааг анхааруулан, иргэддээ зориулсан зөвлөмжийг цахим хуудсандаа нийтэлжээ.

Элчин сайдын яамны мэдээллээр, үүсээд буй нөхцөл байдал нь аялал жуулчлал болон тээвэрлэлтэд саад учруулж болзошгүй байна.

Иймд Монгол Улсад байгаа АНУ-ын иргэдэд дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зөвлөж байна. Үүнд: аялал хийх шаардлагагүй бол аяллаа хойшлуулах эсвэл түр цуцлах, аялал төлөвлөсөн бол хугацааг урагшлуулах буюу эрт явах талаар бодож үзэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс сүүлийн үеийн мэдээллийг тогтмол хүлээн авах, гэр бүл болон хамт ажиллагсадтайгаа холбоотой байх зэрэг арга хэмжээ багтана.

Энэхүү зөвлөмжийг АНУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан байна.