Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуульд мопед, скүүтэр, сурроны хэрэглээг зохицуулах нэмэлт орлоо

2026-07-01 21:001min
20260701-210035-file.jpeg
УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд мопед, скүүтэр, сурроны хэрэглээг зохицуулах нэмэлт оруулж, 18 насанд хүрээгүй хүүхдийг жолоодохыг хориглосон журам 2026 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Улсын Их Хурлаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мопед, скүүтэр, сурроны хэрэглээг зохицуулах шинэ заалтыг баталлаа. Энэхүү заалт 2026 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Шинэ журамд зааснаар 18 насанд хүрээгүй хүүхэд дээрх тээврийн хэрэгслийг жолоодсон тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчийг 200,000 төгрөгөөр торгоно. Мөн тухайн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид холбогдох хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Түүнчлэн мопед, скүүтэр, сурроныг явган хүний гарцаар унасан тохиолдолд 50,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Суррон жолоодох иргэн А ангиллын жолооны үнэмлэхтэй байх шаардлагатай юм.