Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн тээврийн 32 автобус 6 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-01 22:011min
20260701-220112-file.jpeg
Долдугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн тээврийн 32 автобус зургаан чиглэлд үнэ төлбөргүй үйлчилж, иргэдэд үйлчилнэ.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-аас 14-ний хооронд нийтийн тээврийн 32 автобус зургаан чиглэлд үйлчилнэ. Тодруулбал, Мишээл сити- Төв цэнгэлдэх, Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх, Давааны зөрлөг- Хүй 7 худаг, Авто зогсоол- Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх- Хүй 7 худаг, Сүхбаатарын талбай- Хүй 7 худаг гэсэн чиглэлүүдэд нийтийн тээвэр үйлчилнэ. Эдгээр чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд үнэ төлбөргүй байна.